3500 хос зэрэг хуримлав

img

Туркийн нийслэл Анкара хотод 3500 хос зэрэг хуримаа хийсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Анкара хотын төвд байрлах “Saryum” хэмээх хуримын ордны удирдлагууд 18-35 насны 3500 гаруй хосыг нэгэн зэрэг хуримлуулахаар болсон байна. Тэдний хуримын ёслолыг хөлбөмбөгийн талбайд хийснээс гадна сүйт бүсгүйн даашинз, хуримын бөгж болон хоол ундны зардлыг хуримын ордныхон даасан байна.

Тус улсад хуримын ордонд орж хуримаа хийх нь их өртөгтэй байдаг аж. Мөн 2002 оноос эхлэн зөвхөн хуримын ордонд хуримаа хийсэн хосуудад л гэрлэлтийн баталгаа өгдөг болжээ. Энэхүү шийдвэрээс болж, гэр бүл бус хамтран амьдрагчид Туркт олширсон гэн.

Сүйт залуусын ихэнх нь гал сөнөөгч, уурхайчин, цагдаагийн албан хаагч гэж хуримын ордноос мэдээлсэн байна. “Saryum” хуримын ордны дарга Гозун Гуни “Өнөөдөр олон мянган хос аз жаргалдаа бумбаж байна. Турк өнөөдрөөс эхэлж залуу гэр бүлээ дэмжих хэрэгтэй. Тэднээс бидний ирээдүй төрөх болно” гэж хэлжээ. Өнгөрсөн жил тус ордонд 250 хос гэрлэлтээ батлуулсан байна.

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ