Ким Кардашиан амжилтаа эвдлээ
Реалити шоуны од Ким Кардашиан 2012 онд NBA-ийн сагсчин Крис Хамфристэй хуримаа хийсэн ч 72 өдрийн дараа салж буйгаа мэдэгдсэн юм. Тэгвэл энэ оны дундуур реппер Кейни Уэсттэй хуримаа хийсэн билээ. Америкийн зарим шар сонин, сайтууд Кейни, Ким нарыг 72 цагийн дараа гэрлэлтээ цуцлуулна хэмээн таамаглаж байсан ч талаар өнгөрлөө.
Кейни, Ким нар өчигдөр хуримаа хийгээд 73 өдөр болжээ. Тиймээс “Ким амжилтаа эвдлээ” гэж “TMZ” сайт мэдээлэв. Кейни охин Норигийн хамтаар Нью Йорк хотноо байгаа бол Ким ээж болон дүү нарынхаа хамтаар Тайланд улсад амарч буй юм. Кимийн экс нөхөр Крис Хамфрис “Кардашиан салсангүй. Яагаад. Тэр ч сэргэлэн юм аа” хэмээн жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ.
Ким өчигдөр “Кардашианыхантай хамт” реалити шоуныхаа үеэр “Энэ насаа зөвхөн Кейни Уэсттэй өнгөрүүлнэ. Би түүндээ хайртай. Нори минь удахгүй дүүтэй болно” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ