Аюутла хотын дарга амиа алдав
Мексикийн Аюутла хотын дарга Мануэль Гомень бие хамгаалагчийнхаа хамтаар гэр лүүгээ явж байгаад найман удаа буудуулж амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан “Энэхүү хэргийн хэн үйлдсэн гэдгийг илрүүлэхэд хугацаа орно. Мексикийн 10-аад зэвсэгт бүлэглэлийг энэ хэрэгтэй холбоотой хэмээн таамаглаж байна” гэжээ.
6
Хотын даргын туслах “Өнгөрсөн сараас эхлэн байнга сүрдүүлгийн захиа ирж, шуудангаар загатнуулдаг бодис хүртэл илгээж байсан. Захиа ирэх бүрт хотын дарга цагдаагийнхнаас хэргийн эзэнг олж өгөхийг хүсдэг байсан ч үр дүнд хүрээгүй. Өнгөрсөн сарын сүүлчээр хотын даргын орлогч буудуулсан. Одоо сэхээнд байгаа” гэж ярьсан байна.
6
Гурван сарын өмнө Аюутла хотын цагдаагийн дарга Эшиун Наруз эхнэрийнхээ хамтаар буудуулж амиа алдсан юм. Мексикийн орон нутгийн удирдлагын нийгэмлэгээс сүүлийн долоон жилд 50 гаруй удирдах албан тушаалтан учир битүүлгээр амиа алдсан гэж “ВВС” агентлагт ярьжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ