Перри Цагаан ордонд дуулжээ
Цагаан ордонд болсон “Special Olympics” тоглолтын 46 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Дуучин Кейти Перри оролцож, ая дуугаа өргөсөн тухай “www.amyshowblog.com” мэдээллээ. Перри оюун ухааны саажилттай хүүхэд, насанд хүрэгчдийг дасгалжуулдаг биеийн тамирын байгууллагын гишүүдийн өмнө хит таван дуугаа дуулж сонирхуулсан байна.
ө
Тус арга хэмжээг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хөтлөн явуулжээ. Тэрбээр танхимд цугларсан зочдод хандаж “Би та бүхний өмнө гайхалтай хоолойтой нэгэн бүсгүйг урих гэж байна. Түүний дуу нь яг л ус шиг. Ноёд хатагтай нараа үзэсгэлэнт Кейти Перриг хүлээн авна уу” хэмээжээ. Харин тэргүүн хатагтай Мишель Обама “Би Перрид хайртай. Түүний дууг үгээр илэрхийлэхийн аргагүй” хэмээх хаалтын ажиллагааны үеэр хэлжээ.
ө
Энэхүү арга хэмжээнд нэрт дуучин Стиви Уандер, теннисчин Энди Роддик эхнэр Брүклин Декер болон Перригийн ээж Мэри оролцжээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ