АНУ-ын таван цэрэг амь үрэгджээ
Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын таван цэрэг гэмт этгээдүүдийн дэлбэлсэн бөмбөгт өртөн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсад АНУ-ын 2000 цэрэг энхийг сахиулж байгаа юм. Гэмт этгээдүүд Америк цэргүүдийн хуаран руу нэвтэрч бөмбөг дэлбэлсэн аж. Энэхүү хэргийн улмаас таван цэрэг амь үрэгдэж, 12 цэрэг бэртэж гэмтсэн тухай Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
1
Пентагоноос амиа алдсан цэргүүдийн нэрийг нийтэд зарлахаас татгалзаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Афганистаны Ерөнхийлөгч Хамид Харзай АНУ-тай байгуулсан цэрэг байршуулах тухай гэрээгээ цуцалж, энэ ондоо багтаан газар нутгийг нь чөлөөлөхийг хүссэн юм. Тус шийдвэрийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсаас бүх цэргээ гаргахаа мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд цөөн тооны цэргийн албан хаагчаа үлдэхээ мэдэгдсэн билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ