Израйль пуужин харвав
Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр хэсэг хугацаанд Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохоо мэдэгдсэн юм. Гэвч тэд энэхүү амлалтаа хэтэрхий аюултай гэж үзэж Газын зурвас руу пуужин харваж, олон улсын дүргүйцлийг хүргэв. Ерөнхий сайд “Бид хүлээцтэй байхыг хүссэн. Тэгэхдээ “Хамас” бүлэглэлийг басаж болохгүй. Тийм учраас Израйль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдэж байна. Энэ бол иргэдээ хамгаалахын тулд гаргасан шийдвэр. Бид “Хамас” бүлэглэл бууж өгөх хүртэл дайралтаа үргэлжлүүлэх болно” гэжээ.
1
Тус шийдвэрийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Палестины олон мянган иргэнийг айдаст автуулж буй цэргийн ажиллагааг нь хууль бус хэмээн буруутгасан байна. Тэрбээр “Израйлийн явуулж буй цэргийн ажиллагаа, гэнэтийн дайралтууд бүгд хууль бус. АНУ тэргүүтэй хэд хэдэн гүрэн тус улсад шаардлага хүргүүлсэн ч тэд биднийг үл хүндэтгэж байна. Израйль үнэндээ “Хамас” бүлэглэлээс ялгагдах юм алга. Тэд “Хамас” бүлэглэлийг ямар ч шалтгаангүйгээр энгийн иргэдийн амь насыг хөнөөдөг, хүчирхийлэл үйлддэг хэмээн буруутгадаг ч яг одоо Израйль тэднээс ялгагдах юм алга. Ямар буруутай гэж олон мянган Палестин иргэн хохирох ёстой юм” хэмээн ярьжээ.
1
Өнөөдрийн байдлаар Палестины 1900 иргэн, 47 цэрэг амиа алдсан бол Израйлийн гурван иргэн, таван цэрэг амь үрэгдсэн билээ. Харин “Хамас” 100 гаруй дайчнаа алдсан гэж тус бүлэглэлийн тэргүүн Ахмед Жабри мэдэгдсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ