Дианагийн даашинз хүндэтгэлийн танхимд байршина

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз Диана гүнжтэй 1981 оны зургадугаар сарын 29-ний өдөр гэрлэсэн билээ. Хуримын ёслолдоо өмссөн гүнжийн даашинзыг хатан хаан II Элизабетийн Букингемийн ордны хүндэтгэлийн танхимд байршуулахаар болсон тухай “www.mediander.com” мэдээллээ. Түүний хуримын даашинзыг загвар зохион бүтээгч Дэвид Эмануэль урласан аж.

5

Харамсалтай нь 1997 оны наймдугаар сарын 31-ны өдөр Диана гүнж хэвлэлийнхнээс зугтаж явахдаа Парисын Сина мөрний эрэг дээрх Альма гүүрний тунельд автомашины ослын улмаас амиа алдсан юм. Тэрээр 36 настай байжээ. Энэ үйл явдлын дараа 2000 онд Диана гүнжийн хуримын даашинзыг Лондон хотод байрлах “The National Gallery” байршуулж, жуулчдын хүртээл болгож эхэлсэн юм.

6

Ханхүү Уильям, Харри нар ээжийнхээ хуримын даашинзыг Букингемийн ордонд байршуулах хүсэлтэйгээ хатан хаанд хэлж, зөвшөөрөл авсан байна. Диана гүнжийн даашинзыг ирэх сарын эхээр Букингемийн ордонд авчрах аж.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

миарагшэүшжү:
хөөрхий эмэгтэйд хувийн аз жаргал хэрэгтэй байсан
2014-08-06