Нигерт эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг

img

Олон улсын хүний эрхийн “Amnesty International” байгууллага эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг улсаар Нигерийг нэрлэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус байгууллага Нигерийг нэрлэх болсон шалтгаан нь өнгөрсөн дөрөвдүгээр сард хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн дайчид 200 гаруй сурагч охидыг хулгайлсанаас болжээ. “Amnesty International” тус улсын Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан охидыг аврахад ямар ч ажиллагаа явуулахгүй байна хэмээн буруутгасан байна. Мөн дээрх асуудлаас гадна Нигер улс ДОХ-ын халдвараар дэлхийд гуравт жагсдаг юм. Ихэнх эмэгтэйчүүд ямар ч эрүүл мэндийн тусламж авах боломжгүй нөхцөлд хүүхдээ төрүүлдэг хэмээжээ.

7

Дараах байрт Энэтхэг, Иран, Ирак, Ливи, Сири, Йордон, Өмнөд Африк, Йемен болон Бүгд найрамдах Конго улсыг нэрлэсэн аж.

6

Харин эмэгтэйчүүдийн эрх хамгийн сайн хангагдсан улсаар Норвеги тав дахь жилдээ шалгарчээ. Тус улс хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг дээд зэргээр хангаж чаддаг гэдгээрээ ч дэлхийд үнэлэгддэг юм. Эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг 70 орноос Монгол Улс 46-д багтжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
манай монгол улс овоо ш дээ,46д жагссан байна,эр нөхөрөө хүндэлдэг сайхан монгол бүсгүйчүүддээ хайртай шүү,харин харь эртэй нөхцөж монгол цусаа бузарласан салтаа бохир эмсийг хараал идэг,
2014-08-06