Жастин Тимберлейк аав болно
Дуучин Жастин Тимберлейк тун удахгүй аав болох гэж байна. Тимберлейк өнгөрсөн оны эхээр Холливуудын хамгийн сайхан бүсгүй жүжигчин Жессика Бэйлтэй хуримаа хийсэн билээ. Тэд таван жилийн турш үерхсэний эцэст гэрлэсэн юм.
6
Жүжигчин бүсгүй “The Truth About Emanuel” киноны зураг авалттай байгаа юм. “TMZ” сайтын мэдээлсэнээр “Жессика зураг авалтын үеэр нэвсгэр хувцас өмсч, байнгын эмчийн хяналтад байгаа” гэв. Түүний гэдэс нь нэлээдгүй томорсон бөгөөд тэрбээр сүүлийн 2-3 сарын турш өндөр өсгийт өмсөөгүй аж.
6
Харин дуучин залуу саяхан “Hollyscoop.com” сайтын сэтгүүлч Стифан Баурт өгсөн ярилцлагынхаа үеэр “Би аз жаргалтай байна. Тун удахгүй аав болно” хэмээн хэлжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ