Орос “Euro news”-ийг шүүмжлэв
Германы “Euro news” телевизийг хэтэрхий нэг талыг барьсан, уян хатан бус мэдээлэл нийтэд хүргэж байна хэмээн Оросын эрх баригчид шүүмжилсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Украины зүүн хязгаарт болж буй зөрчил, мөргөлдөөнд Оросыг буруутгасан өнгө аястай мэдээ, нэвтрүүлэг тус телевизээр байнга цацагдаж, хэвлэлээр дамжуулан нэг гүрний нэр хүндэд халдсан явдалд харамсч буйгаа Оросын Гадаад хэргийн яамны Хэвлэл, мэдээллийн хэлтсийн дарга Мария Захарова мэдэгджээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Путинаас эхлүүлээд Оросын бүх ард түмнийг Украины хямралд буруутгаж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн “Euro news” телевизийн мэдээллийн хөтөлбөр хэтэрхий нэг чигийг барьсан, гутаан дормжилсон, гүтгэсэн мэдээллийг цацаж байна. Энэхүү мэдээллийн уршгаар Орос Украины хямралд буруутай мэт харагдаж байна. Та бүхнээс хүсье. Тэнцвэртэй мэдээлэл дамжуулахыг хүсч байна” гэж хэлжээ. Өнгөрөгч тавдугаар сард Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров тус телевизийг нийтлэлийн бодлогоо өөрчлөхгүй бол шүүхэд өгөхөө мэдэгдэж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ