Онгоцонд тэсрэх бөмбөг тээвэрлэж явжээ

img

Катарын нийслэл Доха хотоос хөөрсөн 269 зорчигч болон багийн 13  гишүүнтэй “QR23” зорчигч тээврийн онгоцонд тэсрэх бөмбөг тээвэрлэж явсан гэмт этгээдийг саатуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нисэх багийн ажилчид нислэг үйлдэж байхад  хяналтын төхөөрөмж дээр тэсрэх бодис байж болзошгүй зүйлийг илрүүлж, ахмад Ауранг Зебт хэлсэн байна. Ахмад Их Британийн Манчестер нисэх онгоцны буудлын удирдлагатай холбогдож, яаралтай газардах хүсэлт илгээжээ. Онгоц газардсаны дараа хамгаалалтын ажилтнууд 47 настай эрэгтэйг баривчилж, Британийн “Тэсрэх бөмбөгтэй тэмцэх” багийн 11 ажилтан онгоцонд 15 минут орчим шалгасан байна. Тус хэрэг явдлын улмаас нисэх онгоцны буудлыг 45 минут хааж, бусад нислэгийг 25 минутаар хойшлуулсан байна. Цагдаагийнхан гэмт этгээдийг алан хядагч  хэмээн мэдээлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

*x:
aztai medej .aimaar uma
2014-08-07
zov orchuulaachee:
"hoax" gej bna. hoax gedeg ni mongoloor hudlaa gesen ug shine uyeen setguulchid ni iim hudlaa medeelel ard irgeded hurgej baij yaj mongol hogjinoo ... yayaya http://www.theguardian.com/uk-news/2014/aug/06/qatar-airways-bomb-hoax-suspect-sectioned-manchester-airport
2014-08-07