Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газар хамтран Улаанбаатар хотын барилгуудад шалгалт хийжээ.
h
Шалгалтаар ашиглалтын шаардлага хангахгүй 150 барилгыг олж тогтоон бүртгэжээ. Эдгээрээс эхний ээлжинд нийслэлийн Засаг даргын захирамжаар 21 барилгыг нураахаар төлөвлөсөн тухайгаа өнөөдөр мэдээллээ. Эхний ээлжинд Нэхмэлийн шар, Арьс ширний 26 дугаар байр, Баянгол дүүргийн 30 дугаар байрыг нураахаар төлөвлөжээ. Уг барилгуудыг нураасны дараа газар дээр нь дахин төлөвлөлт хийж, орон сууцны хороолол барих юм байна. j
Нураах төлөвлөгөөнд орсон дээрх барилгуудын оршин суугчидтай уулзан, саналыг нь сонсох ба нийт оршин суугчдын 80-аас дээш хувь нь дэмжсэн тохиолдолд төлөвлөгөөний дагуу ажлаа үргэлжлүүлж, үнэлгээний хороо байгуулан ажиллана гэлээ. Харин иргэд орон сууцаа нураалгахгүй гэвэл байгалийн гамшиг, эдэлгээний элэгдэл зэргээс үүссэн эрсдлийг өөрсдөө хариуцах аж.
х
Б.Бэхи
Уншиж байна |