Африкийг авлигаасаа салахыг уриалав

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вашингтон хотод байрлах Цагаан ордондоо Африкийн орнуудын Ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн 40 гаруй хүнийг хүлээн авсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус уулзалтыг Ерөнхийлөгч болон Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар хөтлөн явуулж, хүнд суртал, авлига, ядуурал болон Африкийн хэд хэдэн оронд хурдтай тархаж буй Эбола халдварын асуудлаар ярилцаж байр сууриа солилцсон байна. Тус халдвараар 1025 хүн халдварлаж, 729 хүн амиа алдсан юм. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа гэж ДЭМБ-аас уламжилжээ. ДЭМБ тус халдвартай тэмцэхийн тулд 100 сая ам.доллар гаргахаар зэхэж буй бол Дэлхийн банк 200 сая ам.долларыг Эбола халдварыг зогсооход хандивласан билээ.

7

Ерөнхийлөгч Обама Африкийн орнуудын удирдлагуудад хандаж авлига, хүнд сурталаасаа салах нь хамгийн зөв алхам хэмээжээ. Тэрбээр “Африк авлигаасаа салах хэрэгтэй. Та бүхний оролцоотойгоор Африк хөгжих болно. Маргаашийн төлөө зүтгэвэл Африкийн зарим буурай хөгжилтэй орнуудад АНУ эдийн засгийн тусламж үзүүлэх болно. Харин бидний өгсөн мөнгө, тусламжийг дээгүүрээ зохицуулаад байвал яг л өмнөх шигээ байх нь тодорхой. Би та бүхний гарт эрх мэдэл байгаа гэдэгт итгэж байна” гэж хэлжээ.

7

Уулзалтад Буркина Фасо улсын Ерөнхийлөгч Влайсе Компаоре, Экватор улсын Ерөнхийлөгч Теодоро Обинаг болон Гамби улсын Ерөнхийлөгч Яахуа Жаммех оролцсон байна.

7

Б.Дэлгэрцэцэг       

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ene p izda harin uls ornuudad dain degdeej humuusiig hyadahaa zogsoovol taarna
2014-08-08
зочин:
монголд ирвэл хэлэх үггүй хэлээ гаргана даа та нар. юун африк
2014-08-07