Иракаас 40 мянган иргэн дүрвэжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс”-ын бүлэглэл өдөр бүр халдлага хийж буйтай холбоотойгоор тус улсаас хагас сарын дотор 40 мянган иргэн орон гэрээ орхиж дүрвэсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Иракаас 600 км цаана орших Кувейт улс дүрвэгсэдийн урсгал ихссэнтэй холбоотойгоор хил орчимдоо 1000 гаруй цэрэг байршуулжээ.

6

Өнгөрсөн сарын 25-нд Иракийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ерөнхийлөгч Фуад Масум энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Улс орноо хөл дээр нь босгоход таван жил эсвэл тэрнээс их хугацаа зарцуулах ч өөрсдийгөө “Халифын вант улс” хэмээн өргөмжилж буй энэ бүлэглэлтэй хэдэн жил дайтахаа мэдэхгүй байна. Ирак өмнөх шигээ эрүүл нийгэмтэй болохын тулд тус бүлэглэлийг хөрстэй нь тэгшлэж байж, эргэлт хийх учиртай. Бидэнд Европ болон дэлхийн хүчирхэг гүрнүүдийн буцалтгүй тусламж хэрэгтэй байна” гэж хэлжээ.

5

Ирак “Халифын вант улс” бүлэглэлтэй тэнцэхийн тулд АНУ-тай дайсагнасан харилцаагаа зогсоож гар барьсан билээ. АНУ-ын тусгай нисэх хүчин Багдадын хил орчимд байрлаад буй тус бүлэглэлийн хуаран руу цохилт өгсөөр байгаа юм. Обама ч энэ асуудалд гол анхаарлаа хандуулахаа Иракийн Засгийн газар болон ард түмэнд нь амласан юм. Арваад жил үргэлжилсэн иргэний дайны улмаас тус улсыг таван сая иргэн орхин гарчээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ene ulsiig yamar bolgosnoo terrorist amerik hardag bolov uu
2014-08-08