Шумахерийн эхнэр сэтгүүлчдийг шүүхэд өгөв
Германы алдарт тамирчин, дэлхийн долоон удаагийн аварга Михаэл Шумахер Францад цанаар гулгаж байхдаа тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Шумахерийг амьд гарахад хамгаалалтын малгай тусалсан хэмээн эмч нар мэдэгджээ. Тэрбээр сүүлийн 3-4 сарын турш ухаангүй байгаа. Шумахер Францын Греновлэ хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүний биеийн байдлыг гэр бүл, эмч нараас нь өөр хэн ч мэдэхгүй байгаа. Ийнхүү биеийн байдлаас нь болоод тус эмнэлэгт хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд бүх орох, гарах хаалганд хамгаалалт гарсан юм. Өнгөрсөн долоо хоногт алдар тамирчны өвчний түүх болон хувийн мэдээлэл, эмчлүүлж байх үеийн гэрэл зургийг өндөр үнээр зарсан хоёр сувилагч баригдсан билээ. Тэдэнд нэг сэтгүүлч 50 мянган евро санал болгосон гэж мэдүүлэгийнхээ үеэр хэлжээ. Тэгвэл тамирчны эхнэр Мишель Шумахер хувийн мэдээлэл худалдан авсан, худал мэдээлэл нийтэд дамжуулсан, хамгаалалтын ажилчдын шаардлага биелүүлээгүй долоон сэтгүүлчийг шүүхэд өгчээ. Тэгэхдээ тэдний нэрийг нийтэд зарлахаас татгалзсан байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ