Кристина Агилера ном гаргана

img

Дуучин Кристина Агилера тун удахгүй хоёр дахь хүүхдээ хүлээн авах билээ. Тэрбээр Лондон хотын “Angel” хэмээх эмнэлэгт ирэх есдүгээр сарын эхээр төрөх юм. Тэгвэл дуучин бүсгүй залуу аав ээжүүдэд зориулсан номоо тун удахгүй худалдаанд гаргахаар болжээ. Энэхүү номонд хүүхэд хэрхэн хөхүүлэх болон хоол тэжээл, ямар төрлийн хувцас, живх сонгох, 5-6 сартай үед нь жимс болон байгалийн гаралтай хүнсээр хооллох зэрэг бүхий л төрлийн зөвлөгөө, зааварчилгааг дурджээ. Мөн өөрийнхөө жирэмсэн үе болон анхны хүүхдээ тээж эхэлсэн үеэсээ хөтөлсөн тэмдэглэл, гэрэл зураг зэргийг хавсаргасан тухай “www.dailymail.co.uk” сайтад ярьжээ. Энэ номыг бүх ээжид зориулан гаргасан учир маш хямдаар борлуулна гэдгээ Кристина хэлсэн байна.  Тус ном 15 долларын үнэтэйгээс гадна 120 хуудастай гэв.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ