Крис Браун экс найз бүсгүйгээсээ уучлалт хүсэв

img

Дуучин Крис Браун “twitter”-ээр экс найз бүсгүй Рианнагаас уучлалт хүссэн байна. Тэрбээр “Рианна би чамайг зүүдэллээ. Чи надад гомдож буйгаа хэлсэн бас уйлсан. Намайг уучлаарай. Би дахин эмэгтэй хүнийг хэзээ ч гомдоохгүй сайн хүү байна. Намайг уучлаарай. Хонгор минь” хэмээн жиргэсэн байна.

1

Тэд 2012 онд хагас жил орчим үерхсэн юм. Крис найз бүсгүйгээ хардалтаас үүдэн зодож байхдаа Нью Йоркийн цагдаа нарт баригдаж байсан удаатай. Дуучин энэ хэргээс үүдэж, түүний урлагийн карьер нь зогссон билээ. Тэрбээр шүүхээс эмэгтэй хүний биед хүнд гэмтэл учруулсан, хар тамхи хэрэглэсэн, олон нийтийн газар танхайрсан хэргээр долоон сар олон нийтийн ажил хийх шийтгэлийг авсан юм. Харин Крис шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэнээс үүдэж, 1.9 жилийн хорих ял авсан ч хэдхэн сарын өмнө батлан даалтаар гарсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ