Жэймс Франко: Ким Чен Ун бол хулчгар залуу

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хөшигний цаадах амьдралыг дэлгэрэнгүй тусгасан  “Kim Jong Un” кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Жэймс Франко “www.dailymail.co.uk” сайтад ярилцлага өгчээ. Тус кино ирэх сард нээлтээ хийх ёстой ч Хойд Солонгосын удирдлагуудын шахалтаар тодорхойгүй хугацаагаар нээлтээ хийхээ хойшлуусан юм.

Тэрбээр 2012 онд “72 өдөр” хэмээх уран сайхны киногоороо “Алтан бөмбөрцөг”-өөс шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж байжээ.

4

-Дэлхийн алдарт “Sony”, “Columbia” компаниуд хамтран Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уныг шоглосон  “Kim Jong-un” уран сайхны киног хийж буйгаа мэдэгдсэн. Тус уран бүтээлийн гол дүрд та болон Сэт Роген тоглож буй. Харин Ким Чен Уны дүрд Рандал Пак тоглосон. Нээлтээ хийхээсээ өмнө хэл аманд өртсөн шинэхэн уран бүтээлийнхээ тухай сонирхуулаач?

-Би бол жүжигчин хүн. Найруулагч нар намайг эмэгтэй хүн, гаж донтон, алуурчин, биеэ үнэлэгчийн дүрд тогло гэвэл надад татгалзах эрх байхгүй. Хэрвээ хүсвэл попын хаан Майкл Жексоны дүрд ч тоглож чадна. Хамраа жоохон нарийн харагдуулах будалт хийгээд л. Тиймээс би энэ бүтээлд тоглохыг хүссэн. Тэгээд энэ кинонд тэр нууц ноёнтон Ким Чен Уныг зүгээр л дэлгэцэнд гаргахыг оролдсон. Тэр байнга орой болгоны мэдээллийн хөтөлбөрөөр пуужин турших тушаалд гарын үсэг зурлаа гэхээс өөрөөр зурагтаар гарах хэрэгтэй шүү дээ. Залуу минь энэ бол нөхөрсөг шог.

5

-Киноны зохиолд Ким Чен Уныг алахаар Хойд Солонгост ирсэн хоёр тагнуулчийн тухай гардаг гэж сонссон. Сэтгүүлч гэх багаар өөрсдийгөө халхалсан?

-Энэ дэлхийд түүнийг хөнөөхийг хүсдэг хэр олон хүн байдаг вэ гэдгийг бурхан л мэдэх байх. Тэр надад ямар нэгэн гай хийгээгүй л дээ. Тэгэхдээ Хойд Солонгосын ард түмнийг өлсгөж байгаа нь таалагдахгүй байна. Би яг одоо өөрийнхөө юу ярьж байгааг ч ойлгохгүй байна шүү. Тиймээ, чиний хэлдгээр киноны гол утга санаа нь Ким Чен Уныг АНУ-д хүрэх чадалтай пуужин туршихаар төлөвлөж буйг АНУ-ын тагнуулууд Засгийн газартаа мэдээлдэг. Тэгээд л тусгай даалгавар авсан хоёр тагнуулч Хойд Солонгост сурвалжлага хийх нэрээр нэвтэрч, түүний итгэлийг олж, улмаар амийг хөнөөхийг завдаж буй тухай өгүүлэх болно. Тэгэхдээ инээдмийн жанрынх шүү.  Тэр ер нь гадаад хүнд итгэдэг юм болов уу.

5

-Ким Чен Ун “NBA”-ын сагсчин Деннис Родманд итгэдэг шүү дээ. Түүнийг гурван удаа Хойд Солонгост урьсан?

-Нээрэн тийм байна. Хоёр тивийн андууд. Их сайхан харагддаг. Деннис Родман ч их зальтай. Хэтэрхий зальтай. Би ч гэсэн тэр нууц ноёнтой найзлахыг хүсч байна. Ямар их гээч. Түүнтэй хундага вино хувааж уугаад л, дэлхий ертөнцийн тухай хөөрөлдөхгүй юу.

 5

-Кинонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнийг алах тушаал өгдөг үү?

-Болох л юм. Тэгэхдээ кино нээлтээ хийхээсээ өмнө нууцаа задруулбал онцгүй шүү дээ. Ойлгоорой. Ерөнхийлөгч тэр хоёр тааруухан харьцаатай байдгийг дэлхий нийтээрээ л мэддэг. Илүү юм ярихыг хүсэхгүй байна.

6

-Өнгөрсөн сарын эхээр Хойд Солонгосын удирдлагууд энэ уран бүтээл нээлтээ хийж дэлгэцнээ гарсан тохиолдолд АНУ-руу пуужин туршихаа мэдэгдсэн. Ганцхан уран бүтээлээс болж дайн гарвал?

-Аймшигтай сонсогдож байна. Ямар том оюуны эмгэнэл вэ. Өөр хэлэх ч үг алга.

6

-Нэг зүйлийг асуумаар байна. Ким Чен хүчирхэг үү, аймхай юу?

-Ким Чен Ун бол хулчгар залуу. Тэр цөмийн зэвсэг болон пуужингаар л өөрийгөө хамгаалж байна. Хэрвээ түүний гарт цөмийн зэвсэг байхгүй бол тэр тоос шиг л гэмгүй эр.

6

-Хэрвээ шахалтаар энэ бүтээл дэлгэцнээ гарахгүй бол?

-Сайн мэдэхгүй байна. Гарна гэдэгт итгэлтэй байна. Би энэ уран бүтээлд тоглох гэж хагас жилийг зарцуулсан. Би хувийн урын сангаа сайжруулмаар байна.

6

-Лэндсей Лоханы тухай?

-Юу гэж.

6

-Лохан саяхан өөртэй нь дотно харьцаатай байсан залуусын жагсаалтаа дэлгэсэн. Тэр дунд таны нэр багтсан байсан?

-Тэр ямар зорилготойгоор ингэж хүний нэр хүндэд халдсаныг сайн ойлгохгүй байна. Бидний дунд ганц, хоёр үнсэлт бол байсан. Нуугаад яахав. Харин дотно харьцаа огт байгаагүй. Би ээжээрээ амлаж байна. Хэд хэдэн удаа болзож үзсэн л дээ. Тэгэхдээ эмэгтэй хүнийхээ хувиар надад таалагдаагүй. Яагаад таалагдаагүйг нь мэдэхгүй. Зүгээр л залхмаар байсан. Түүний яриа болон биеэ авч яваа байдал нь ой гутмаар санагдсан.

6

-Энэ ярилцлагын дараа та хоёрын дунд халуухан зүйл болох байх. Эмэгтэй хүнийг ингэж хэлж байгаа нь онцгүй хэрэг биш үү?

-Тэр эхэлж намайг өдсөн. Түүнтэй унтсан залуусын жагсаалтан дунд яахаараа миний нэр явж байдаг байна аа. Гайхаж байна. Тэр хэвлэлийн баатар болохын тулд бүхнийг хийж байна.

5

-Та санаа зоволтгүй ээ. Таниас гадна тэр жагсаалтанд жүжигчин Эштон Катчер, дуучин Фарелл Уильямс, жүжигчин Уилл Смит, жүжигчин Роберт Паттинсон, жүжигчин Орланда Блум, реппер Кейни Уэст, жүжигчин Жуд Лоу, дуучин Жастин Тимберлейк, дуучин Адам Левин зэрэг алдартнуудын нэр багтсан байсан. Тэд бүгд л чимээгүй байна. Тэгэхээр юу гэж ойлгох хэрэгтэй бол?

-Тэднийг би мөрдөж, мөшгөдөггүй учир хувийн амьдралынх нь талаар сайн мэдэхгүй байна. /Инээв/ хөгжилтэй юм аа. Хэлэх үг алга. Тэд яаж уурлаж байгаа нь төсөөлөгдөж байна. Тэр тусмаа Кейни Уэст. Тэр ч их ууртай залуу шүү.

5

-Таниас болж нэг хос салсан гэсэн?

-Хэн.

6

-Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп болон Эмбер Хёрд нар. Та Эмбертэй “Аддероллын тэмдэглэл” кинонд гол дүр бүтээж байгаа. Та хоёр зураг авалтынхаа үеэр илүү дотно байхын тулд болзоонд явсан нь Жоннигийн дургүйг хүргэж, хуримаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэж сонссон?

-Иймхэн шалтгаанаас болоод сална гэж юу байхав дээ. Тэд чинь насанд хүрсэн хүмүүс биз дээ.

6

-Таны бодлоор Холливуудын хамгийн сайхан хүүхэн хэн вэ?

-Жүжигчин Эва Мендес. Үзэсгэлэнтэй бүсгүй. Надад таалагддаг.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
нэг муу янк * гуцаж байна
2014-08-08
boow:
zaila golgoo
2014-08-07
bmtqjw:
chi mashinaa xaylaa yu xut*g xaltar ve
2014-08-07
zuvuu jjjjjj 2 t:
2 la lar aa bitgii solior za bvtexgvi zvil bitgii chalchi za *
2014-08-07
jjjjjjjjj:
ene zaluu ene vgee hoid solongost ochood kim jong un ii nvvren deer n helj chadah boluu? ooroo hulchgar bish bl
2014-08-07
zuvuu:
ug ni hotiin tuvuur buruu jolootoi mashin yavuulahgui gevel bas zugeer, mun dugaariin suuliin 2 too ni tuhain mashinii uildverlesen on baival zugeer bna. tegeed 10 jilees huuchin mashin ulaanbaatart yavuulmaargui bna. ene ih tugjeend hort utaa ni arai heterch bna. uursdiihee bugsuu chirehees zalhuurch ur huuhed , busad olon hunii eruul mendiig hohiroohoo bolyo. bi ch uuriihee 2003 onii buruu rulitei mashinaa hayahad belen baina.
2014-08-07
zuvuu:
ug ni hotiin tuvuur buruu jolootoi mashin yavuulahgui gevel bas zugeer, mun dugaariin suuliin 2 too ni tuhain mashinii uildverlesen on baival zugeer bna. tegeed 10 jilees huuchin mashin ulaanbaatart yavuulmaargui bna. ene ih tugjeend hort utaa ni arai heterch bna. uursdiihee bugsuu chirehees zalhuurch ur huuhed , busad olon hunii eruul mendiig hohiroohoo bolyo. bi ch uuriihee 2003 onii buruu rulitei mashinaa hayahad belen baina.
2014-08-07
zuvuu:
ug ni hotiin tuvuur buruu jolootoi mashin yavuulahgui gevel bas zugeer, mun dugaariin suuliin 2 too ni tuhain mashinii uildverlesen on baival zugeer bna. tegeed 10 jilees huuchin mashin ulaanbaatart yavuulmaargui bna. ene ih tugjeend hort utaa ni arai heterch bna. uursdiihee bugsuu chirehees zalhuurch ur huuhed , busad olon hunii eruul mendiig hohiroohoo bolyo. bi ch uuriihee 2003 onii buruu rulitei mashinaa hayahad belen baina.
2014-08-07