Меган Фокс дахин хүүхэд төрүүлэхгүй

img

Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Меган Фокс нэрт хөтлөгч Жемми Кэмилийн “The Tonight Show Jimmy Fallon” нэвтрүүлэгт оролцож, дахин хүүхэд төрүүлэх бодолгүй байгаагаа хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Жүжигчин бүсгүй зургаан сарын өмнө хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ.  Тэрбээр хамгийн сүүлд “Teenage Mutant Ninja Turtles” хэмээх кинонд гол дүр бүтээсэн юм. Тус кино гурван хоногийн өмнө Нью Йорк, Лос Анжелос, Вашигтонд нээлтээ хийсэн бол маргаашнаас эхэлж Европын 15 оронд зэрэг нээлтээ хийхээр төлөвлөж буй. Харин Меган энэ сарын 10-нд Япон болон Хятад улсуудаар киноныхоо сурталчилгааны ажлаар очих аж. Меган нэвтрүүлгийн үеэр “Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал. Тэгэхдээ би дахин хүүхэд төрүүлэхгүй. Их ядарч байна. Ядахдаа 10 жилийн дараа л төрмөөр байна” гэж хэлжээ. Хөтлөгч түүнээс яагаад нялх хүүхдээс залхсан тухай асуухад “Би залхаагүй ээ. Зүгээр л жоохон ажиллагаатай байна. Хүүхэд асрагч хөлслөхгүй гэж бодож байсан ч авахаас өөр аргагүйд хүрлээ” гэв. Түүний том хүү нь хоёр настай юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ