Си Жинпин амиа алдсан иргэдээ дурсав
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпин энэ сарын 4-нд Уенпинг сууринд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, Комминуст намын гишүүдийг амиа алдсан иргэдийг дурсаж, нэг минут дуугаа хураахыг хүссэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Си Жинпинь ард түмэндээ хандаж “Байгалийн гамшгийн өмнө бүү өвдөг сөгдөөрэй. Бид та бүхнийг хэзээ ч мартахгүй. Бурхан та бүхнийг өршөө” гэжээ. Засгийн газрын хуралдаанаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан, орон гэрээ алдсан хүмүүст нөхөн төлбөр өгөхөөр хэлэлцэж буй гэж “CCTV” уламжлав.
1
Өнөөдрийн байдлаар газар хөдлөлт, хөрсний гулгалтын улмаас 589 иргэн амиа алдаж, 200 гаруй иргэн сураггүй алга болсон тухай тус улсын Онцгой байдлын газраас мэдэгдэв. Газар хөдлөлтийн бүсэд 500 гаруй аврагч, 100 гаруй эмч, 50 гаруй үнэрч нохой ажиллаж байна. Мөн Уенпинг суурингийн 2000 гаруй иргэнийг зэргэлдээх Жуллиан суурин руу нүүлгэн шилжүүлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн эмгэнэл илэрхийлж, эд материалын тусламж үзүүлэхээ Си Жинпинд мэдэгдсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ