Канадын иргэд гомдолтой байна

img

БНХАУ-ын эрх баригчид энэ сарын 4-нд Канад улсын иргэн Кевин Гаррат, Жулия Дон Гаррат гэх эхнэр нөхөр хоёрыг батлан хамгаалахын нууц материал хулгайлсан хэргээр баривчилсан билээ. Тэд 1984 оноос хойш Хятадад амьдарч байгаа бөгөөд Хойд Солонгосын хилийн ойролцоо “Peter” хэмээх кафе ажиллуулдаг байжээ. Тэднийг Хойд Солонгостой хиллэдэг Даньдун хотын аюулгүй байдлын газарт байцааж буй аж.

1

Кевин Гаррат Хятадын “CCTV” телевизэд ярилцлага өгч, БНХАУ-ын удирдлагуудад гомдолтой буйгаа илэрхийлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Бид гомдолтой байна. Байцаалт өгч эхэлсэнээс хойш дөрөв хоног өнгөрлөө. Эхнэр минь маш их өвдөж байна. Хоёр хүүхэддээ санаа зовж байна. Биднийг батлан хамгаалахын материал болон, хил гааль зэрэг нууцын зэрэглэлтэй материалыг хил давуулсан, тагнуул хийсэн гэх хий хоосон хэрэгт гүтгэв.  Ийм зүйл яагаад болчих воо. Манай гэр бүл 1995 оноос хойш Хятад болон Хойд Солонгос хоёрын хилийг заагладаг Ялу голын ойролцоо кафе ажиллуулж эхэлсэн. Ямар ч зөрчил гаргаж байгаагүй. Үйлчлүүлэгч нар минь ч мэдэж байгаа. Бээжин дэх Канадын элчин сайдын яам иргэдээ хамгаалахыг хүсье” гэж хэлжээ.

Харин Хойд Солонгосын талаас тэднийг Хятад, Хойд Солонгос хоорондын авто тээврийн ачаа эргэлтийг бүртгэх, тагнуул хийсэн хэмээн буртуутгаж Бээжингийн удирдлагуудад хосыг Пхеньянд шилжүүлэн өгөхийг хүсчээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yamarch sejuureer zolios boloh bolomjiin tod ji*e bainaa.
2014-08-08
emegtei:
heregtei bailgui yhwdee ergvv min olon ulsad urnuj bga zuil bidend xamaagvi gj bdh hereggui ene chin bidend nuluuldg ym durakaaa
2014-08-08
zaluu:
ene medee hend heregtein be
2014-08-08