Януковчийг эргэн ирэхийг шаардав
Укрианы экс Ерөнхийлөгч Виктор Януковчийг эргэн ирэхийг шаардаж Киев хотын иргэд Тусгаар тогтнолын талбайд тайван жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус жагсаалд 5000 гаруй иргэн оролцсон хэмээн “Удар” намын дарга, Киев хотын захирагч Виталий Клитчо “Ukraine agency”-д ярьжээ. Тус жагсаал хоёр цаг орчим үргэлжилсэн байна. Энэ үеэр 200 гаруй цагдаа хамгаалалтад гарч, хотын төв замуудыг хэсэг хугацаанд хаасан аж.
6
Жагсаалд оролцогчид Януковчийг “Украины зүүн хязгаарын хямралд буруутай”, “Жинхэнэ гэмт хэрэгтэн”, “Бид зовж, тэр ганцаараа жаргаж байна” хэмээж байсан төдийгүй өнөөгийн Ерөнхийлөгч Петр Порошенког түүнийг барихаар ямар ч ажиллагаа явуулахгүй байна хэмээн буруутгажээ.
6
Порошенко Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Януковчийг барьж, ард түмнийхээ өмнө шийтгэнэ хэмээн амлаж байсан юм. Энэ үйл явдлын улмаас Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж “Бид Оросын талаас Виктор Януковчийг эргүүлэн өгөхийг шаардсан ч тодорхой хариулт авч чадаагүй өнөөг хүрлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнийг хамгаалж буй нь тодорхой” хэмээн хэлжээ.
6
“ВВС” агентлагийн мэдээлсэнээр “Януковчийг буцан ирэхийг шаардсан тус жагсаалд оролцсон жагсагчдын ихэнх нь “Удар” намын залуу гишүүд байсан” хэмээв.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ