Блум найз бүсгүйгээ танилцуулав
Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум шинэ найз бүсгүйтэй болжээ. Жүжигчин залуу Шведийн загвар өмсөгч 20 настай Лукке Гломмен гэх бүсгүйтэй Испани улс руу амрахаар явсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Блум өөрийн Twitter, Facebook, Instagram-даа хамтдаа авахуулсан зургаа байршуулж “Танилц миний найз бүсгүй” хэмээн бичжээ.
6
Тэд 20 хоногийн өмнө Парисын загварын долоо хоногийн үеэр танилцсан гэв. Тэрбээр экс эхнэр “Victory secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керрээс салсанаас хойш хоёр дахь удаагаа хүнтэй үерхэж буй юм. Өнгөрсөн гуравдугаар сард тэрбээр Их Британийн загвар өмсөгч 23 настай Лаура Пани гэх бүсгүйтэй үерхэж, 45 хоног орчим хамт амьдарсан билээ.
6
Орланда Блум “Back Again” хэмээх кинонд гол дүр бүтээж байгаа юм. Тус уран бүтээл ирэх арванхоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийх аж. Блумаас гадна энэ уран бүтээлд Том хэнкс, Пенелопа Круз нар тогложээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ