“Malaysia Airlines” хүнд байдалд оржээ
Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч “Khazanah Nasional” компани хөрөнгө оруулалтаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.
6
Хөрөнгө оруулалтаа зогсоосон шалтгаанаа Украинд осолдсон “МН17” болон өнөөг хүртэл сураггүй байгаа “МН370” онгоцтой холбоотой хэмээн тус компанийн Ерөнхийлөгч Кевин Страйн мэдэгджээ. Ийнхүү Малайзын агаарын тээврийн “Malaysia Airlines” компани “МН17”, “МН370” онгоцноос болж хүндхэн байдалд орсон гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.
6
“МН17” онгоц осолдсоны дараа олон улсын жуулчид Малайзид ирэх нь багасч, орлого 50 хувь буурсан хэмээн тус улсын иргэний агаарын тээврийн дарга Ажаруддин Абдул Рахма хэлжээ. Мөн ирэх сард “Malaysia Airlines” компани 1000 ажилтанаа ажлаас нь чөлөөлж, зөвхөн 30 онгоц нислэгт гаргахаар төлөвлөж буй гэнэ.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ