Либери улсад онц байдал зарлав
Баруун Африкт дэгдээд буй Эбола вирусын халдварыг зогсоохоор Либери улсад онц байдал зарлаж, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд хөл хорио тогтоосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч Эллен Жонсон-Сирлеф “AFP” агентлагт “Эбола вирус манай улсад маш хурдтай тархаж байна. Нэг гэр бүлийн таван гишүүн халдварласан тохиолдол өчигдөр бүртгэгдлээ. Орон даяар онц байдад тогтоож, вирус намжих хүртэл гадаадын жуулчдыг хүлээн авахгүй. Энэ нь аялал жуулчлалд сөрөг нөлөөтэй ч гэсэн яах ч арга алга” гэж ярьжээ.
6
ДЭМБ-ын мэдээлж буйгаар “Баруун Африкийн долоон оронд дэгдсэн Эбола вирусын улмаас 985 хүн амиа алдаж 455 хүн халдварласан. Мөн Либери улсад энэ сарын 5-7 өдрүүдэд 47 хүн тус вирусээр халдварлаж амиа алдсан” гэжээ. АНУ, Их Британи, Герман, Франц, Хятад, Бразилийн эрүүл мэндийн яам Эбола вирустэй тэнцэх эм, тариаг ДЭМБ-д хандивласаар байна. Эбола вирусийн халдварыг зогсоохын тулд Африкийн хөгжлийн банк 50 сая ам.доллар, Дэлхийн банк 200 сая ам.доллар, ДЭМБ 100 сая ам.доллар хандивлаад буй юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ