Жорж Клуни хуримаа хийв

img

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни хуримаа хийсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. 53 настай жүжигчин залуу өмгөөлөгч Амаль Аламуддинтай өнгөрсөн гуравдугаар сард Лондон хотноо сүй тавьсан билээ. Хосууд энэ сарын 6-нд Италид хуримаа хийж, Хавай арал руу бал сараа тэмдэглэхээр явжээ.

7

Тэдний хуриманд гэр бүл, найз нөхдөөс гадна Том Круз, Брэд Питт, Дэвид Бекхэм зэрэг алдартнууд оролцож баяр хүргэсэн байна. Том Круз сүйт залуугийн гэрчээр оролцсон тухай “TMZ” сайт мэдээлэв. Клуни, Амаль анх удаагаа хуримаа хийж байгаа бөгөөд гэрчүүдийн мэдээлсэнээр сүйт бүсгүй гурван сартай жирэмсэн гэв. Тэрбээр хуримын ёслолынхоо үеэр согтууруулах ундаа огт амсаагүйгээс гадна, өндөр өсгийт өмсөөгүй ажээ.

7

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2014:
53 tai zaluu kk manaid 50 garuut uursdoo shuud emee uvuu boloh gej yarah yum
2014-08-09
huurhun:
minii hairt goodbye:(......:):)
2014-08-08