Леди Гага тоглолтынхоо үеэр ухаан алджээ

img

Дуучин Леди Гага Колорадо муж улсын Денвер хотод болсон “The Artpop Ball tour” хэмээх аялан тоглолтынхоо үеэр ухаан алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүй тоглолтынхоо 90 дэх минутад “Born this Way” дуугаа дуулж байхдаа тайзнаас унаж, ухаан алдсан байна. Түүнийг Денвер хотын түргэн тусламжийн эмнэлэгт хүргэж, тус тоглолтыг тараасан аж.

6

Эмч нарын мэдээлсэнээр “Гага тоглолтынхоо үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас гадна ядаргаанд орсон нь ухаан алдахад нөлөөлсөн” гэв. Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Гага тоглолтынхоо үеэр хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй. Харин гурван сарын турш үргэлжилсэн аялан тоглолтоос болж ядаргаанд орсон байх. Мөн тайзнаас унахдаа Гага баруун гараа гэмтээсэн” гэж ярьжээ.

6

Гага ирэх долоо хоногт Лас Вегас болон Токио хотод тоглолтоо хийх юм.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zogii:
mongo ih oloh geed dendyy oir oirhon toglolt hiigeed baihaar iim l yum bolno baih.manai mongoliin oduud shig 5 jild 1 udaa esvel jild gants udaa l toglolt hiij bai.
2014-08-08
haluun:
saihan amitan
2014-08-08
baagii:
ene gej gandan buurahgvi galzuu hvvhen bainaaa. vrgelj sensaats shuu...
2014-08-08