Бейонси байшин худалдан авав

img

Дуучин Бейонси нөхөр Жэй Зигээс нууцаар 21.5 сая ам.долларын үнэтэй байшин худалдан авсан тухай “www.gazeta.ru” мэдээллээ. Тэрбээр Нью-Йорк хотод байрлах баячуудын “Tosca” хотхонд байрлах 19 өрөөтэй байшин худалдан авчээ.

5

Түүний хөршөөр Кейни Уэст, Ким Кардашиан, Хайди Клум, Крис Браун нар амьдарч буй аж. Дуучин бүсгүй ирэх аравдугаар сард дуусах “On The Run” хэмээх аялан тоглолтоо дуусгасны дараа гэрлэлтээ цуцлуулахаар болсон билээ. Салалтын буруутан нь Жэй Зи гэнэ. Тэрбээр эхнэрээсээ өөр бүсгүйтэй зочид буудлаас гарч буй зураг “TMZ” сайтад дэлгэгдсэнээс болж, хосын харилцаа хөндийрсөн юм. Бейонси салахаа албан ёсоор мэдэгдээгүй ч түүний дүү Соланж Ноулз хэвлэлийнхэнд хэлсэн билээ. Тэд охин Блюег асран хамгаалах эрхийн төлөө шүүхдэлцэж магадгүй юм байна.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ