Хоффманы тоглосон кино нээлтээ хийлээ

img

Холливуудын нэрт жүжигчин Филип Сеймур Хоффман энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх гэртээ хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан билээ. Тэрээр амиа алдахаасаа өмнө найруулагч Жон Слаттеругийн “God's Pocket” хэмээх кинонд гол дүр бүтээж байсан юм. Тэгвэл тус уран бүтээл өчигдөр Нью Йорк хотноо нээлтээ хийж, Хоффманыг дурсан санасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

5

Тус бүтээлд нэрт жүжигчин Ричард Женкинс болон Кристина Хендрикс, Жон Туртурро нар тоглосон байна. Нээлтийн ажиллагааны үеэр Хоффманы эхнэр Дастин Хоффман оролцож, кино багийнханд талархалаа илэрхийлжээ. Энэхүү уран бүтээл маргааш Лондон, Берлин, Парист нээлтээ хийх бол ирэх долоо хоногт Хятад, Япон, Өмнөд Солонгос, Малайз, Тайландад нээлтээ хийх гэнэ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yuoo ene setguulch yaj hun bolnoo, kkk, hulhinii orchuulagch nar ikh bolj dee
2014-08-10
аааа:
дурак сэтгүүлч ээ, дастин хоффман гэдэг чинь шал өөр хүн, эхнэр нь биш. галсан мээрэнгийн эхнэр гэж шал хөгшин чавганц байдаг юм гэдэг шиг.
2014-08-08