Н.Гантөмөр: Иргэдийн саналыг хоёр өдрийн хугацаанд утсаар авна
“Нийслэлийн гол гудамж, замуудад автомшины хөдөлгөөнийг хязгаарлаж төлбөртэй болон түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоох тухай” төслийг Нийслэлийн тээврийн газар, НЗЦГ-аас НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан. Харин уг журмын төслийг нийслэлийн иргэд таатай хүлээж авахгүй байгаа. Гэхдээ уг төслийг энэ сарын 13-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх юм байна. Энэ талаар зарим зүйлийг нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа.
х
-Автозамаар төлбөртэй зорчих асуудлыг иргэдээс санал авч байж шийдвэрлэнэ гэсэн. Санал асуулга хэзээнээс эхлэх вэ?
-Энэ асуудлыг ажлын хэсэг дээр ярьж байгаа. Бид нар даваа гаригт энэ тухай ярих байх. Гэхдээ энэ асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулахаас өмнө буюу 13-ны өдрөөс өмнө иргэдээс утсаар санал авна. Ямар ч байсан хоёр өдрийн турш иргэдийн саналыг сонсох байх.
р
-40-50 мянган төгрөг гэдэг үнэлгээг яаж тогтоосон юм бэ?
-Талбайн хэмжээ, зогсоолуудын төлбөр авдаг асуудлыг манай Автозамын газрынхан хариуцдаг. Тэндээс л үнэ тарифын хувь хэмжээг тогтоосон байгаа. Зогсоолууд хугацаанаасаа хамаараад 500 төгрөгөөс эхлээд янз бүрийн үнэтэй байгаа шүү дээ.
р
-Төв замаар зорчигч тээврийн хэрэгслийн 30-40 хувь нь дэмий сэлгүүцдэг гэсэн судалгаа гаргасан байсан. Үүнийг яаж тогтоосон юм бэ?
-Ямар ч зорилгогүй зорчиж байна гэсэн үг л дээ. Манай автозамын газар, ЗЦГ-аас эргүүл хийдэг. Тэд маш нарийн тооцоог гаргаж өгдөг юм. Жилдээ, сардаа, шаардлагатай бол өдөр нь судалгааг гаргаж өгдөг. Бас дээр нь камертай болохоор бүх зүйл камерын хяналтад байдаг. Манайхан орой үдэш зав чөлөөгөөрөө такси үйлчилгээнд явах гээд хотын төвөөр зорчдог гэтэл хүн суухгүй дэмий явах байдал газар авчихсан байна.
р
-Зорилгогүй гэж нэрлэгдсэн жолооч нарын нэлээн хувь нь хувиараа такси үйлчилгээ эрхэлж, ар гэрээ тэжээдэг хүмүүс байгаа байх.
-Үүнийг чинь л зохион байгуулалтад оруулах гэж байгаа юм. Тодорхой таксины буудлаас зорчигчдод үйлчилдэг болгоё. Энэ нь иргэдийн аюулгүй байдалд ч тустай. Бусад газруудад такси үйлчилгээ тодорхой зогсоол дээрээс явдаг, өөр газраас үйлчлэх хориотой байдаг.
х
-Дээрх журмыг хэрэгжүүлснээр замын түгжрэл хэдэн хувиар буурна гэж тооцоолж байгаа вэ?
-30 хувь гэдэг тоон дээрээ л байгаа.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ