Рианна хөлбөмбөгийн багтай болно
Дуучин өөрийн “twitter”-ээр хөлбөмбөгийн баг худалдан авах гэж буйгаа бичиж, ямар баг худалдан авбал үргэлж ялалт байгуулах бол хэмээн фэнүүдээсээ асуусан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүй өнгөрсөн сард Бразил улсад зохион байгууллагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ний шигшээ тоглолтыг үзсэн юм. Тэрбээр аварга болсон Германы шигшээ багийн баярын үдэшлэгт оролцох үеэрээ дээрх шийдвэрээ гаргасан гэж түүний хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчид ярьжээ.
1
Тэрбээр “Рианна маш их догдолж байгаа. Тэр Германы шигшээ багийн ялалтын үдэшлэгт оролцсоныхоо дараа л хөлбөмбөгийн баг худалдан авах хүсэлтэйгээ байнга хэлэх болсон. Тэр Дэвид Бекхэмтэй хүртэл энэ асуудлаар ярилцсан” гэжээ.
Харин дуучины ээж “ELLE” сэтгүүлд “Охин минь Барбадос улсад өөрийн хөлбөмбөгийн баг байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Тэр эх орондоо хөрөнгө оруулалт хийхийг хүсч байгаа” гэж ярьжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ