Жулиа Робертс “InStyle” сэтгүүлийн ковер болов
Холливуудын нэрт жүжигчин Жулиа Робертс гурван жилийн дараа анх удаагаа сэтгүүлийн ковер болж, хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй ирэх сард худалдаанд гарах “InStyle” сэтгүүлийн нүүрийг инээмсэглэж буй зургаараа чимжээ.
1
Тус сэтгүүл ирэх сарын 14-нд 20 жилийнхээ ойг тэмдэглэх юм. “InStyle” сэтгүүл 1994 оны есдүгээр сарын 14-нд анхныхаа дугаартаа “Хөөрхөн хүүхэн Жулиа Робертс” хэмээн жүжигчин бүсгүйн зургийг нийтэлж байжээ. Тиймээс сүүлийн хэдэн жил сэтгүүл болон сонинд ярилцлага өгөөгүй Жулиаг удаан гуйсны эцэст зөвшөөрүүлсэн хэмээн тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Саран Конли ярьсан байна. Тэрбээр “Тэр бол манай сэтгүүлийн онцгой зочин” хэмээжээ.
Жүжигчин бүсгүй 2011 онд таван сэтгүүл, хоёр сонинг хувийн амьдралд нь хэтэрхий их хошуу дүрж байна хэмээн буруутгаж, шүүхэд өгч байсан юм. Түүнээс хойш цөөн хэдэн телевизэд ярилцлага өгчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ