Кейни Уэст “Бидний хурим хуурамч биш”
Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар өнгөрсөн тавдугаар сард Итали улсад хуримаа хийсэн билээ. Саяхнаас Америкийн зарим шар сонин, сайтууд тэдний хурим хуурамчаар зохион байгуулсан, шоу хэмээн мэдээлж, тэд бал сарынхаа маргаашнаас л тусдаа байшинд амьдрах болсон хэмээсэн юм. Тэгвэл реппер залуу энэ бүх хар пиарыг нэр хүнд болон гэр бүлийг нь санаатайгаар хагаралдуулах гэсэн худал цуурхал хэмээн “hollywoodlife.com” сайтад ярьсан байна.
1
Тэрбээр “Би гайхаж байна. Яагаад биднийг зүгээр л орхихгүй байгаа юм. Намайг болон эхнэрийг минь юу гэж доромжлохыг үл тэвчих ч охиныг минь гутаахыг би Обамад ч зөвшөөрөхгүй. Бас юу нь хуурамч гэрлэлт вэ. Бид аз жаргалтай байна. Тэр Есүс, Аллах, Буддагийн нэрээр амлаж байна. Бидний хурим хуурамч биш. Хөөрхий атаархагчдад “Амаа татаад яв” гэж хэлэх байна” хэмээжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ