Ким дүүдээ харш бэлэглэв
Реалити шоуны од Ким Кардашиан бага дүү Кулиа Женнерт төрсөн өдрийн бэлэг хэмээн 21 сая ам.долларын үнэтэй харш бэлэглэсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Кулиа өчигдөр 17 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө Лас Вегас хотод тэмдэглэсэн байна. Түүний төрсөн өдрийн баярт Кимийн эгч дүүс болон найзууд нь оролцсон аж.
1
Кулиа Женнер өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн жүжигчин Уилл Смиттийн хүү Жайден Смиттэй үерхэх болсон юм. Жайден найз охиныхоо төрсөн өдөрт зориулж “Hilton” зочид буудалд төрсөн өдрийг нь дахин тэмдэглэж, алмаазан эдлэл бэлэглэсэн гэнэ.
Кимийн дүүдээ бэлэглэсэн харш Нью Йорк хотод байрладаг аж. Харин Кимийн ээж бага охиноо 18 нас хүрэхээр тус харшийг өгнө хэмээн түлхүүрийг хураан авсан тухай гэрчүүд мэдээлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ