Канадад Эбола вирус бүртгэгдлээ

img

Баруун Африкийн орнуудад дэгдээд буй Эбола вирус Канад улсад бүртгэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эбола вирус туссан Канад иргэн Либери улсад долоо хоног жуулчлаад ирсэн нэгэн байжээ. Либери тус вирусээс болж онц байдал зарлаж, гадаадын жуулчдыг эх орноо орхин гарахыг шаардаж буй юм. Тэрбээр олон улсын нисэх буудалд ирэх үедээ өндөр халуунтай байснаас гадна биеэр нь улаан товруу гарсан байсан учир түүнийг тугаарласан байна. Эмч нар түүнээс хэд хэдэн удаа шинжилгээ авсны эцэст Эбола вирусээр халдварлагдсан нь илэрчээ.

1

Канадын эрүүл мэндийн яам Эбола вирус бүртгэгдсэнээс үүдэж олон улсын нисэх буудал болон метро, галт тэрэг, автобус, такси зэрэг олон хүн зэрэг үйлчилдэг газруудад ариутгал явуулж, жуулчдаас шинжилгээ авч эхэлсэн байна.

Тус халдвараар АНУ-ын хоёр иргэн, Австралийн нэг иргэн өвчилсөн нь илэрсэн юм. Тэд бүгд Африкт тус вирустэй тэнцэх багт ажиллаж байжээ. Тэдний нэг нь цусаар халдвар авсан гэж ДЭМБ мэдээлсэн бол нөгөө хоёрынх нь онош тодорхойгүй байгаа гэв.

Хятад улс Эбола вирус дэгдсэн Баруун Африкийн орнуудаас жуулчид хүлээн авахгүй гэдгээ өнгөрсөн ням гаригт мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene virus orood iruulch bas l buun mungu duu geel suuj bgaa bh daa :d
2014-08-11
юу бодож байна даа:
манайхан ямар арга хэмжээ авч байна даа? ниргэсэн хойно нь орилов. идэх юм л бодож суухаар.
2014-08-11