Хамгийн гоё үс засалттай алдартнаар Паттинсон тодров

img

Бүрэнхий цувралын од Роберт Паттинсон Холливуудын эрэгтэй уран бүтээлчдээс хамгийн гоё үс засалттай алдартнаар тодров. Паттинсоны цайвар шаргал үс болон ямар төрлийн гэдэг нь тодорхойгүй үсний засалт нь түүнийг үнэхээр өвөрмөц харагдуулж байна хэмээн “www.hollyscoop.com” мэдээлжээ. Харин дараах байранд жүжигчин Брэд Питт, Жорж Клуни болон Брэдли Купер оржээ. Тэдний үсний засалт 2014 оны намар, өвлийн эрэгтэйчүүдийн моод гэж “Vogue” сэтгүүлээс онцолж, “Гайхалтай” хэмээн тодорхойлжээ.

1

Харин хамгийн тааруухан үсний засалттай эрхмээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ба “Гэртээ ганцаараа” киноны од Маклей Калкин оржээ. “Vogue” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Анна Уинтур “Ким Чен Унаа үсчинээ ажлаас нь хал” хэмээн хэлсэн бол Маклей Калкинд “Үсээ хус” гэж зөвлөсөн аж.

Өнгөрсөн жил дуучин Жастин Тимберлейк, жүжигчин Жуд Лоу-ын үсний засалт моод болж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bogino:
yoooy saihan zaluu shuu
2014-08-11