Израйлийг эсэргүүцэн жагсав

img

Израйль, Палестин, “Хамас” бүлэглэл өнгөрсөн баасан гаригт гал зогсоох гэрээ байгуулж 72 цагийн турш Газын зурвас руу гал нээгээгүй билээ. Тэгвэл өчигдөр Израйль гал зогсоох гэрээ дуусгавар болсныг мэдэгдэж Газын зурвас руу эхэлж гал нээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус гэнэтийн дайралтын улмаас Палестины 17 энгийн иргэн амиа алджээ.

5

Энэхүү гэнэтийн дайралтыг эсэргүүцэж Египет улсад нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсагчид гартаа “Израйль хүчирхийллээ зогсоо” хэмээх лоозон барьцгаасан байна. Мөн жагсагчид нийслэл Каир хотод Израйль эзэнтэй цайны газар, худалдааны төвүүдийг дээрэмдэж тоносон тухай тус улсын цагдаагийн газраас уламжлав.

5

Египетийн эмх журам зохицуулах албанаас мэдэгдсэнээр “Каир хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан иргэдийн ихэнх нь Палестин улсын иргэн байсан. Жагсаал зохион байгуулсан 14 иргэнийг баривчилж 2000 иргэнийг тараасан” гэжээ.

5

Мөн Египетээс гадна Лондон, Берлин, Парис хотуудад Израйлийн цэргийн ажиллагааг эсэргүүцэж, тайван жагсаал зохион байгуулсан байна.

5

НҮБ-аас мэдээлсэнээр “Таван долоо хоног үргэлжилсэн мөргөлдөөний улмаас Палестины 1900 энгийн иргэн, 75 цэрэг амиа алдсан бол Израйлийн таван иргэн, 11 цэрэг амиа алджээ. Харин “Хамас” бүлэглэлээс хэдэн дайчин амиа алдсан нь тодорхойгүй байна” хэмээжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн бм:
бүх зүйл хамасынхнаас эхлэлтэй гэж боддог. тэд нар чадалгүй байж хирээ мэдэхгүй израиль руу "чулуу" шиддэгээ л болчихмоор байгаа юм. цаадуул нь хүчирхэг армитай улс чулууных нь оронд сум л илгээнэ шүү дээ.
2014-08-11