Эрдоган урдчилсан дүнгээр ялалт байгуулав

img

Туркт Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөлөө. Тус сонгуульд урдчилсан дүнгээр өнөөгийн Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган нийт сонгогчдын 52 хувийн санал авсанаар ялалт байгуулсан тухай “Associated Press” агентлаг мэдээллээ.

6

Тус улсын Сонгуулийн ерөнхий газраас мэдэгдсэнээр “Сонгуулийн насны 60 сая хүн байгаа. Тэдний 89 хувь нь саналаа өгсөн. Урдчилсан санал хураалтаар “Шударга ёс ба хөгжлийн нам”-ын дарга Ерөнхий сайд Эрдоган ялалт байгууллаа.  Харин “Ардчилсан нам”-ын дарга Экмеледдин Ихсаноглу 38 хувийн санал авсан бол “Ард түмний ардчилсан нам”-ын дарга Селяхаттин Демирташ 10 хувийн санал авсан” гэв. Сонгуулийн санал хураалтын үеэр 20 мянга гаруй санал хураах байр ажиллаж, 30 гаруй олон улсын ажиглагчид ажиллажээ. Сонгуулийн үеэр архи болон согтууруулах худалдаалахыг хориглож, цэнгээний газруудыг үйл ажиллагаа  явуулахыг хориглосон аж.

6

Санал хураалтын үеэр нийслэл Анкара хотод “Ардчилсан нам”-ын дэмжигчид Эрдоганыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан байна.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ