Японд хар салхи дэгдэв
Японы байруун хэсэгт дэгдэж буй “Typhoon Halong” хар салхины улмаас нэг сая иргэн гэрэл цахилгаан болон хоол хүнс, цэвэр усны хомсдолд орсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар салхины улмаас нэг иргэн амиа алдаж, 30 иргэн сураггүй алга болж, 150 мянган айл орон гэрээ алдсан гэж “Japan Meteorological Agency” уламжлав.
6
Засгийн газраас гамшигт өртсөн Кочи, Аки, Мие мужуудад цэвэр ус болон дулаан хувцас явуулахаар төлөвлөсөн байна. Тус мужуудад 10 хоногийн турш аадар бороо орж гол, мөрөн үерлэсэн учир аврагчид нэвтэрч чадахгүй байгаа аж. Мөн нисдэг тэргээр тусламж үзүүлэх нь хэтэрхий аюултай гэж Японы онцгой байдлын яамнаас мэдэгдэв.
6
Өнгөрсөн долоо хоногт Шикого мужаас 44 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн билээ.
6
Тус улсын цаг уурын хүрээлэнгээс мэдэгдсэнээр “Typhoon Halong” хар салхи долоо хоногийн дараа гэхэд нийслэл Токио хотод тулж ирнэ гэжээ. Өчигдөр Токио хотод хүчтэй аадар бороо орсон байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ