“Халифын вант улс”-ын тэргүүнд сануулга өгчээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл АНУ-ын агаарын дайралт явуулж эхэлсэнтэй холбоотойгоор террорист халдлагаа эрчимжүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. Тус бүлэглэл өнгөрсөн амралтын өдөр Иракийн цөөнх Язидис үндэстэний 500 гаруй эрэгтэйг хороож, 300 гаруй 12-35 насны охид эмэгтэйчүүдийн хулгайлж, Курд үндэстний Ирбил хотыг галдан шатаажээ.
6
Энэ бүх үйл явдлын улмаас Пентагоны тэргүүн Чак Хейгл тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдадид сануулга өгч “Хүн төрлөхтөний эсрэг явуулсан гэмт хэргийн чинь төлөө ял асуухаа мэдэгдье. Осама бин Ладен, Садам Хусейн болон “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау нараас ялгагдах юм алга” хэмээжээ.
6
Харин Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики “Халифын вант улс” АНУ-ын цэргийн дайралтаас болж ийнхүү уурлаж хилэгнэсэн гэв.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ