Хайди Клум: Би дахин хурим хийхгүй бас хүүхэд төрүүлэхгүй

img

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Хайди Клумын “Cosmopolitan” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргье. Тэрбээр загвар өмсөгчөөс гадна жүжигчин, телевизийн хөтлөгч, продюсер, загвар зохион бүтээгч болон дуучин гээд олон мэргэжилтэй. Хайди Клум 1973 оны зургадугаар сарын 1-нд Баруун Германы Бергиш-Гладбах хотод мэндэлжээ.

6

-Сүүлийн үед таны нэр хэвлэлээс салахаа болив. Холливуудын зарим эмэгтэй уран бүтээлчийг залгамжилж, өөрөөсөө 22 насаар дүү залуутай дотно харилцаатай болсон гэх дуулиан. Өмнөх нөхөр болон экс найз залуугаасаа үргэлж бэлэг авдаг гээд л. Та тэднийг явуулахыг хүсдэггүй юм уу. Тэд танаас салахыг хүсэхгүй байгаа юм уу?

-Сайн мэдэхгүй л байна. Хэвлэлийнхэн ямар баримттайгаар ийм мэдээлэл цацсан нь ойлгомжгүй байна. Сиэл бол миний хүүхдүүдийн аав. Бид хоёр хэдий харилцаагаа цэглэсэн ч гэсэн хүүхдүүд минь хохирох учиргүй. Хүүхдүүд минь бидний харилцаа төгссөнд ямар ч буруугүй. Тиймээс л би Сиэлээс салсан ч түүнтэй уулздаг. Би түүнээс бэлэг, үнсэлт авах дуртай. Яагаад гэвэл хүүхдүүд минь жаргалтай байдаг учир би Сиэлээс холдохгүй байгаа юм. Би ээжийн үүрэг, Сиэл аавынхаа үүргийг ухамсарлаж байхад л хүүхдүүд минь аз жаргалтай байх болно. Харин Мартин Кристенээс салсанаас хойш хоёр удаа л уулзсан. Тэр үед тун удахгүй хуримаа хийх гэж байгаагаа хэлсэн. Бидний дунд ажил хэргийн яриа л өрнөдөг. Заримдаа хүүхдүүдийн тухай ярилцдаг. Би ганцаардахыг үзнэ яддаг бас нэг хэвийн байх дургүй. Тиймээс л амьдралдаа шинэ хаалга нээж Вито Шнабелийг оруулсан юм. Жоохон адал явдалтай амьдрах хэрэгтэй. /Инээв/

6

-Мэдээж хэрэг та хувийн амьдралаа ярихыг зөвшөөрсөн юм чинь энэ асуултад эмзэглэхгүй гэж найдаж байна. Та өмнө нь хоёр удаа гэр бүл зохиож байсан. Сиэлээс холбоогоо тасалсаны дараа бие хамгаалагчтай дотносож, хамт амьдрах болсон. Та хоёр мөн л зургаан сарын дараа салж буйгаа зарласан. Харин та Мартин Кристенээс салаад 17 хоногийн дараа өөрөөсөө 22 насаар дүү Вито Шнабель гэх залуутай үерхэх болсон. Зүгээр л та өөрийнхөө үеийн залуусаас уйдаад Шнабелийг сонгосон юм уу?

-Хэвлэлийнхэн та нар манай гэрт болж буй үйл явдлыг яахаараа ийм сайн мэддэг байна аа. Аль эсвэл гэрт маань камер суулгасан юм уу. Нэг зүйлийг хэлэхэд, миний өмнө нь учирч байсан залуус надаас ямар нэгэн байдлаар үргэлж илүү байдаг байсан. Мөнгө эсвэл эрх мэдэл. Би тэдэнд таалагдсан бол ямар ч аргаар хамаагүй заавал эрхшээлдээ оруулахыг хүсдэг байсан. Тэгээд л өөрөөсөө дүү бас надаас нэг алхамын ард явдаг залуус таалагдсан. Тэгэхдээ Мартин Кристен, Вито Шнабель хоёрыг дорой амьтан гэж хэлээгүй юм шүү. Миний хувийн амьдралд өөрчлөлт хэрэгтэй гэдгийг мэдэрсэн юм. Өөр юу ч байхгүй.

6

-Та өмнө нь хэлж байсан. Энэ сайхан амьдралыг бүтээхэд эрэгтэй хүмүүсийн дэмжлэг багагүй орсон гэж?

-Тийм ээ. Надад гоо үзэсгэлэн, бие бялдар байсан ч мөнгө байгаагүй. Би мөнгөтэй болохыг маш их хүсдэг байсан.

6

-Тэгвэл мөрөөдлөө биелүүлсэн биз дээ?

-Тэгэлгүй яахав. Би хүүхдүүдийнхээ ирээдүйд огтхон ч санаа зовохгүй байгаа.

6

-Тэгэхээр хангалттай мөнгө цуглуулсан гэсэн үг үү?

-Тэгэж л найдаж байна.

6

-Та хоёр охинтой. Таны хувийн амьдрал болон найз залуусын асуудал тэдэнд буруу үлгэр дуурайлал үзүүлнэ гэдэгт айдаг уу?

-Хааяа санаа зовдог. Тэд зурагт үзэж байтал миний тухай гарсан гэсэн. Тэгтэл би Вито Шнабельтэй далайн эргээр зугаалж байсан гэсэн. Тэгээд хүүхдүүд минь эмээдээ хандаж  “Ээж бидэнд анхаарал тавихаа больсон нь энэ залуугаас болжээ” гэж хэлсэн гэсэн. Би энэ тухай сонсоод зүгээр л уйлсан. Би өдөр бүр өөрийгөө ганцаардаж байна гэж боддог байсан.

6

-Дахин хурим хийнэ гэсэн бодол байгаа юу. Саяхан өөрийн “instagram”-даа  Вито Шнабельтэй авахуулсан зургаа байршуулаад “Би удахгүй сүйт бүсгүй боллоо” гэж бичсэн харагдсан?

-Би дахин хуримаа хийхгүй. Бас хүүхэд төрүүлэхгүй. Үлдсэн амьдралаа үр хүүхдүүд болон өөрийнхөө аз жаргалд зориулах болно.

6

-Хэзээ нэгэн цагт Вито Шнабелээс ч бас салах нээ?

-Асуултгүй хариулт байна. Тэгэхдээ хэзээ гэдгийг би ч мэдэхгүй байна.

5

-Тэгвэл яагаад олон нийтийн сүлжээгээр хуурамч мэдээлэл цацаж байгаа юм бэ?

-Олон нийтийн сүлжээнд Хайди Клум гэдэг нэртэй хэдэн хаяг ч байдгийг мэдэхгүй байна.

5

-Нэг зүйлийг асуухад та “Victoria’s Secret”-тэй байгуулсан гэрээгээ цуцалсан чинь үнэн үү?

-Хайди далавчгүй болсондоо харамсч л байна. Үнэн.

5

-Та өөрийгөө нэр алдарын оргилд хүрсэн гэж хэлж чадах уу?

-Миний нэрийг хэр олон хүн мэдэж байгааг би сайн мэдэхгүй байна. Тиймээс нэр алдрын оргил гэх хуурамч өндөр байшингийн хэдэн давхарт явж буйгаа мэдэхгүй байна.

5

-Үнэхээр гоолиг юмаа.  Жингээ барихын тулд ямар арга хэрэглэдэг вэ? 

-Би бүдүүн ч биш, туранхай ч биш. Миний бодлоор хүмүүс 90-60-90 байх гээд  хэтэрхий  их хичээгээд байдаг шиг санагддаг. Хувцас үйлдвэрлэгчид дандаа л  тэг размераар хувцсаа хийдэг. Тиймээс худалдан авагчид энэ дарамтад өөрийн  эрхгүй автдаг. Миний бодлоор энэ тийм ч зөв зүйл биш. Үүнээс л болоод хүмүүс  өөрт бараг байж таарахгүй жиндээ хүрэх гэж их олон хэцүү зүйлийг туулж байгаа. Эрүүл бус туранхай байна гэдэг сайн зүйл биш. Миний хувьд өглөө бүр зургаан км гүйдэг.

5

-Энэ л таны гоо сайхны нууц гэж үү?

-Би дөрвөн хүүхэдтэй. Тэднийхээ ачаар миний эрүүл мэнд биеийн галбир сайхан байгаа гэж боддог. Хүүхдүүд тогтмол хөдөлгөөнтэй байхыг шаарддаг. Хүүхэд бүртээ анхаарал хандуулах шаардлагатай байдаг.

5

-Та өөрийгөө ямар үед хамгийн үзэсгэлэнтэй гэж мэдэрдэг вэ?

-Бусад бүсгүйчүүдийн адил нүүрээ будуулж, үсээ засуулсныхаа дараа мэдээж өөрийгөө үзэсгэлэнтэй гэж мэдэрдэг. Түүнээс гадна гэр бүлтэйгээ байх үедээ түүнээс ч илүү сайхан болсон мэт сэтгэгдэл төрдөг шүү.

5

-Эр хүнээс ямар үг байнга сонсохыг хүсдэг вэ?

-Эмэгтэйчүүд нэгэн дуугаар л “Би чамд хайртай. Хонгор минь” гэж хариулах байх. Тэгэхдээ би “Чиний бүх зүйл надад таалагддаг” гэх үгийг байнга сонсохыг хүсдэг.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

klum:
tasarxai uma
2014-08-14
zarim zarimdguudad:
tsssss,hend heregtei yum gd bgaa yumnuud orj unshihgui l bval bolloo bish u,albatai yum shig orj unshchihaad hend heregtei yum gd balairaad bh yum hahaha
2014-08-12
busgui:
medee orchuulj oruulna gedeg bas l ajil shuu ta nar iim medeelel unshij bgadaa bayrlah heregtei haidi klum saihan l huuhen shuu
2014-08-12
өабжэ:
хамгийн муухай загвар өмсөгч. дөв дөрвөлжин биетэй, ямар ч бэлхүүсгүй, богинохон хөлтэй, дундаж царайтай, ямар өвөрмөц шинж чанаргүй. дээрээс нь үерхэж байгаа залуугаа надаас хойно гэж дэлхийгээр цацаж байгааг бодоход тэнэг юм байна. хөгшрөөд, тэрийгээ нуух гэж л залуу эртэй болж байгаа биз
2014-08-12
уншигч:
дэлгэрцэцэгийн мэдээ дандаа нэг иймэрхуу хов жив, од мод гэсэн утгатай байхийн. энэ шалдан хуухний амьдрал хэнд хэрэгтэй юм. ийм мэдээ хэнд хэрэгтэй юм?
2014-08-12
mongol:
aan tiim bnuu chi zugeer hutsalgui urdah ajilaa hiij uz iimerhuu haraal edsen medeegee boliocheeeee hend heregtein be.
2014-08-12
unen:
unenee shudragaar yarisan bn. yamarch bag zuugeegui.
2014-08-11