Эбола вирусыг зогсоох бэлдмэл гаргав

img

Баруун Африкт дэгдэж буй Эбола вирусын улмаас 1000 хүн амиа алдаж, 1800 хүн халдвар авсан тухай ДЭМБ мэдээллээ. Тус вирусээр өдөрт 30-40 хүн амиа алдаж буйг ДЭМБ-ын дарга Маргарет Чанг “ВВС” агентлагт ярьжээ. Тэгвэл Канадын эмч нар Эбола вирустэй тэнцэх бэлдмэл гаргаж авчээ.

6

Канадын Эрүүл мэндийн яамны харьяа Текмира эмийн үйлдвэр Эбола вирусийг зогсоох, эмчлэх эмийн клиник туршилт явуулахыг АНУ зөвшөөрчээ. Тус бэлдмэлийг Пентагоны био хамгаалалтын хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран гаргасан тухай ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдэгджээ. “Ebola virus” гэх бэлдмэлийг эхний ээлжинд халдваргүй сайн дурынханд туршихаар болсон байна. 17-60 насны 50 хүнд тус бэлдмэлийг туршиж, хэрвээ сөрөг гэж гарвал халдвартай хүнд туршихаар болсон гэж Тимакова онцолжээ. АНУ-ын эрүүл мэндийн яам “Туршилт энэ долоо хоногт болно” гэж мэдээлсэн байна.

6

Баруун Африкт тархсан Эбола вирус нь цус болон халдвартай хүнээр шууд дамждаг, мөн халдвартай хүний бохирдуулсан эд зүйлээс дамжин халдварладаг аюултай өвчин юм. 2000 оноос эхэлж дэгдсэн тус вирусээс хагас сая иргэн амиа алджээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ