Нигерт онц байдал тогтоов

img

Эбола вирусын улмаас Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан орон даяар онц байдал зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Нигер улсад тус вирусээр долоон хүн өвчилж, хоёр хүн амиа алдсан хэмээн “ДЭМБ” мэдээлэв.

Тус улсын нийслэл Абужа хотод ариутгал хийж, олон хүн цуглардаг зах, худалдааны төвүүдийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Эбола вирусын тархалтыг зогсоохын тулд онц байдлын сангаас 11.7 сая ам.доллар төсөвлөсөн байна. Халдвар авсан хүмүүсийг тусгаарлах байр, эмч, сувилагч нарыг хөлслөх, хил дээр нэмэлт хяналт тавихад энэ мөнгийг зарцуулахаар болсон гэж Ерөнхийлөгч хэлжээ. Ерөнхийлөгч Эбола тахлын талаар элдэв цуу яриа тараасан телевиз, сонинг 100 мянган ам.доллароор торгохоо мэдэгдэв. Нигериэс гадна Сьерра Леоне, Либери улсуудад онц байдал зарлажээ. “ДЭМБ” Нигер улсад 19 сая ам.доллар төсөвлөсөн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ