Британийн парламент Иракийн асуудлаар хуралджээ
Иракийн дотоодын хямрал болон “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Язидис үндэстэнийг устгаж буй асуудлаар Британийн парламент шуурхай хуралдааныг зохион байгуулсан аж. Тус хуралдааны дараа Ерөнхий сайд Дэвид Камерион хэвлэлийнхэнд мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
:
Ерөнхий сайд Иракийн хямралыг зогсоохын тулд Их Британи цэргээ оруулах нь хамгийн зөв алхам хэмээжээ. Тэрбээр “Иракийн зөрчил мөргөлдөөн хяналтаас гарлаа. “Халифын вант улс” бүлэглэл Язидис үндэстэний 300 гаруй иргэнийг хороож, үндэсээр хүйс тэмтэрч байна. Манай улс энэ бүх байдлыг зогсоохын тулд Ирак руу цэрэг илгээх болно” гэж хэлжээ.
.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн АНУ-ын нисэх хүчин Иракт энхийн ажиллагаа явуулж, нийслэл Багдад хотын хил орчимд байрлаад буй тус бүлэглэлийн хуаран руу дайралт хийж буй юм. Харин Франц болон Германы Засгийн газар Иракт эдийн засгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд шинжээчдээ Багдад руу илгээнэ гэв.
.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн маргааш Ирак болон Украины хямралын асуудлаар хуралдаан зохион байгуулж буйгаа мэдэгдсэн юм.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ