В.Бекхэм том хүүгээ найз охинтой болохыг хориглов

img

Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм том хүү Бруклинийг 18 нас хүртлээ найз охинтой болохыг хориглосон тухай “www.huffingtonpost.com” мэдээллээ. 15 настай Бруклин саяхан холливуудын залуу уран бүтээлч 17 настай Чолье Моритзтэй Нью Йорк хотод болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн билээ. Тэд хотоор зугаалж, амьд хөгжмийн тоглолт үзсэн аж. Мөн өнгөрсөн амралтын өдөр Моритз Лондонд очиж Бруклинтэй уулзсан юм.

56

Тэгвэл Викториа хүүгээ насанд хүрэх хүртлээ ямар ч охинтой дотно харилцаа тогтоох болон болзоонд явахыг хоригложээ. Тэрбээр Лос Анжелес хотод зохион байгууллагдсан загварын долоо хоногт оролцсоныхоо дараа “Company magazine”-д ийнхүү ярьжээ. “Хүү минь дөнгөж 15 настай. Тэр саяхнаас нэг охинтой үерхэж байгаа гэдгээ хэлсэн. Би ч эхлээд тоогоогүй ч гэсэн дараа дүү нартаа буруу үлгэр дуурайлал болохыг ойлгосон. Бруклин өнгөрсөн сараас эхлэн түргэн хоолны газар ажиллах хуваарьтай байсан ч найз охин гэх шалтгаанаар ажлаа орхисон гэдгийг мэдсэн. Энэ бол хэтэрхий эрт биеэ тоож буйн хэлбэр гэдгийг ойлгуулахыг хүсч, дээрх шийдвэрийг гаргасан юм” гэж Викториа хэлсэн байна.

5

Сэтгүүлч түүнээс Дэвид Бекхэм энэ шийдвэрт хэр сэтгэл хангалуун байгааг асуухад “Би тэдний ээж. Тиймээс би шийдвэр гаргах эрхтэй” гэжээ. Викториа төгсгөлд нь “Чолье Моритз их хөөрхөн охин. Тэгэхдээ Бруклинд тохирохгүй” гэжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ajil hudulmur hiij surgah l tu n chuhal shuu:
manai huu bas minii tolgoinii uvchin bolchood bna ajil hiij surgamaar bna yah ve neg l tolgoigoo haylsan ih zantai hun yostoi buu med huuhed humuujuuleh amargui ajil yum daa bid uursduu yaj shuu 1 yum ussun yum boldoo viktoriagiin zuv zuv
2014-08-12
уншигч:
энэ ногоо л дэлгэрцэцэг уу? болио, энэ мэдээ чинь хэнд хэрэгтэй юм?
2014-08-12
mongol:
ene odoo haraal edsen ter baruuniii alia salbadainuudiin medee odoo yag hend heregtein be unen zalhamaar taihiinmaa yoooy ter haraal edsen angliin hanhuugiin ulaan shuten bishreg ch n yumu haashain be ene haraal edsen ter haa hamaagui humuusiiiin medeegeee bolij uzeecheee
2014-08-12
zocnin:
um vzcen gecendee bas egcnmed um gecendee ooroo ehleed baiga um bisn va klee.15han nastai hvvd muu um zaaj baigaa n um biennial vv
2014-08-11
bogini:
etseg eh ni medeej medej l bga
2014-08-11