Булган аймагт 328 гахай устгажээ

img

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багт гахайн мялзан өвчин гарчээ. Голомтын бүсэд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэгийн ажилтнууд ажиллаж 328 гахайг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн бүсэд байсан 70 хүнийг ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулсэн гэж мэдээллээ.

х

Онцгой байдлын газраас Завхан аймгийн Дөрвөлжин, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд гарсан боом өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Харин Төв аймгийн Баянхангай суманд хоёр үхэр, нэг хонь тодорхойгүй шалтгаанаар үхсэнийг мэргэжлийн байгууллагууд дээж аван шинжилгээ хийсэн ч боом өвчин болох нь батлагдаагүй гэсэн мэдээлэл ирүүлэв.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ