Жүжигчин Робин Уильямс нас баржээ

img

Холливуудын нэрт жүжигчин Робин Уильямс өчигдөр 63 насандаа Калифорина мужид байрлах гэртээ эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алджээ. Уильямс өнгөрсөн жилээс эхлэн сэтгэл гутралд автаж, ямар ч уран бүтээлд тоглоогүй юм.  Цагдаа нар жүжигчинг “Өөрийн хүсэлтээр хорвоог орхиж байна” гэх гэрээслэлтэй хамт олсон гэж “www.dailymail.co.uk” сайтад ярьжээ.

1

Шинжээчид түүний үхлийн шалтгааныг сэтгэл гутрал нөлөөлсөнөөс гадна эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх нь хаагдсан гэжээ. Түүний зүрх өчигдөр 11.00 цагийн орчимд хаагдсан гэж дүгнэсэн аж. Уильямсыг хамгийн эхэнд эхнэр Сусан Шинейдер олсон байна. Тэрбээр “Уильямс ямар ч хөдөлгөөнгүй шалан дээр хэвтэж байсан. Би хамгийн эхэнд 911-руу залгасан. Цагдаа, түргэнийхэн 15 минутын дараа гэрт минь ирсэн” гэж хэлжээ.

1

Робин Уильямс 2009 онд “Weapons of Self Destruction” киногоороо Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж, долоон удаа Оскар, 11 удаа Алтан бөмбөрцөгт нэр дэвшиж байв.

Түүнийг нас барсан гэх мэдээг сонссон жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли, Том Круз, Сильвестер Сталлоне, Пенелопа Круз, Николь Кидман, Натали Портман, Мел Гибсон эмгэнэл илэрхийлсэн бол нэрт жүжигчин Мерил Стрип “Чи яаж байгаа юм бэ. Харамсалтай байна” гэж жиргэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

rip rw:
robin williams "good will hunting" kinogooroo gants udaa shildeg tuslah dur avsan shuu dee adminuud medeegee nyagtlaarai
2014-08-12
zochin:
neeree chi yaj baigaa yum be?xaramsaltai bainaa.dain jujigchin shuu....
2014-08-12
мөрөн:
өө харин жүжигчин. сайхан дүр бүтээсэн шүү. тэр петер пен бол агуу агуу.
2014-08-12
otgonbayar:
um sain amgalan boltugai. гайхалтай төрх агуулсан жүжигчин байлаа та
2014-08-12