Луганск мужид 1500 иргэн амиа алджээ
“Улаан загалмай” нийгэмлэгийн дарга Мишель Ричард “ВВС” агентлаг ярихдаа “Өнгөрсөн гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл Украины зүүн хязгаарын Луганск хотод 1500 энгийн иргэн амиа алдсан. Амиа алдсан иргэдийн ихэнх нь 7-55 настай. Хэдэн цэрэг амиа алдсан тодорхойгүй байна. Армийнхан амиа алдсан цэргүүдийн цогцосыг өөр газар хадгалж байгаа” гэжээ. Тэрбээр “Олон улсын шинжээчид энэ тоог гаргасан. Украины ганцхан хотод л ийм олон хүн амиа алдсан. Донецк хотод хэдэн хүн амиа алдсан талаарх мэдээлэл цуглуулж байна. Тус хотод арми, салан тусгаарлагч нарын хооронд тулаан үргэлжилж буй учир шинжээч нар нэвтрэхэд хүндрэлтэй байна” гэж ярьжээ.
6
АНУ-ын Засаг захиргаа зүүн хязгаарын хотуудаас хамгийн эхэнд Луганск хотод хүнс болон эд материалын тусламж үзүүлэхээр болсон юм. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “АНУ-ын төлөөлөгчид Луганск хотын нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тодорхойлох болно. Эцэст нь тусламжаа илгээх болно” гэв. АНУ-ын төлөөлөгчидтэй хамт НҮБ, ДЭМБ, “Улаан загалмай”, “Хавирган сар”-ын элч нар явах аж.
6
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Украины зүүн хязгаарын хотуудад амьдарч буй иргэдэд хүнс болон эдийн засгийн тусламж үзүүлэхийг олон улсаас хүссэн ч Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “Дотоодын асуудлаа бие дааж шийдэх болно” хэмээн татгалзсан тухай “kiyvpost.com” уламжлав.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ