Тонни Эббот “Australian” сонинг буруутгав

img

Сирийн армийн нэгэн дайчны толгойг барьсан хүүгийн зургийг нийтэлсэнээс болж “Australian” сонинг Австралийн Ерөнхий сайд Тонни Эббот буруутгасан тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Дэлхий өнцөг булан бүрт дайны гал үнэртэж байна. Бид энэ тухай хэвлэлийнхнээс дутахааргүй мэдээлэлтэй байна. “Australian” сонин бага насны хүүхэд тасарсан толгой бариад зогсч буй зургийг нийтэлсэн нь биднийг айдаст автууллаа. Тус сонинд ямар ч нийтлэлийн бодлого болон уншигчидаа хүндлэх сэтгэл байсангүй” хэмээжээ.

6

Хүний тасарсан толгой барьж зургаа авахуулсан хүүхэд нь Сидней, Мельбурн хотуудад алан хядах ажиллагаа явуулахаар зэхсэн хэргээр шоронд хоригдож байсан Халед Шарруф гэгчийн хүү аж. Тэрбээр Австралийн шүүхээс дөрвөн жилийн ял авсан ч дүүгийнхээ пасспортын тусламжтай Сири рүү оргожээ. Халед Шарруф очсон даруйдаа “ISIL” бүлэглэлд элсэж, Ерөнхийлөгч Башар аль Асадын эсрэг байлдах болсон юм. Тэрбээр Facebook-тээ Сирийн цэргийн албан хаагчийн толгой барьсан хүүгийнхээ зургийг байршуулж “Энэ бол миний хүү” гэж тайлбарласан байна. “Australian” сонины эрхлэгч Кристина Миддаф хэлэхдээ “Австралиас оргосон Халед Шарруф гэдгийг мэдээд, Facebook-т орж тус зургийг авж, нийтэлсэн” хэмээжээ.

6

Шарруф өнгөрсөн сар  “Twitter”-ээ  Австралийн иргэн  Мохаммед Эломар гэгчийн  толгойг барьж буй зургаа байрлуулсны дараа түүнийг Австралийн эрх баригчид Интерполооор эрэн сурвалжилж буй юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ