Борооны ус тогтдог гудамжинд хатуу хучилттай зам тавьжээ
Улаанбаатар хотын Захирагчийн Баянхошуу дахь ажлын албанаас “Гэрэлт гудамж” төслийг СХД-ийн наймдугаар хороо Зүүнбаян цагааны 16,17, Баянцагааны 10,11 дүгээр гудамжинд хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд зуны цаг борооны ус тогтдог дөрвөн нарийн гудамжинд найман гэрэлтүүлэг хийж, явган хүний зориулалттай, хатуу хучилттай зам тавьсан байна.
о
Мөн хотын соёлд иргэдийг уриалан хогоо ил задгай хаяхгүй байхыг сануулсан хогийн сав, сандал байршуулан, хашааг нь будаж мэдээллийн самбар хийжээ. Ингэснээр иргэд хэрэгтэй мэдээллээ гэрийнхээ ойролцоох самбараас авах боломж бүрдсэн аж.
р
Түүнчлэн “Баянхошуу тэмүүлэл” ТББ-тай иргэд хамтран СХД-ийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 16,17 дугаар гудамжинд “Хүүхдийн тоглоомын талбай” төсөл хэрэгжүүлэн үерийн ус зайлуулах шуудуутай сагсан бөмбөгийн талбай, сүүдрэвч, сандал, цэцгийн мандал, элсэн талбай хийжээ. Хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулсан энэхүү талбайд нэмэлтээр турник, савлуур байршуулан, торлосон хашаа хийж 40 м урттай явган хүний зам, гэрэлтүүлэг, хогийн сав тавьсан гэж мэдээллээ. Энэ нь амьдрах орчноо сайжруулахад иргэдийг оролцуулсан тэдний сэтгэлд хүрсэн ажил болсон гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүгнэжээ.
р
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ